УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улс төрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өчигдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр саатуулж, Баянгол дүүргийн шүүхэд хорилоо.
Сэтгүүлчийн өмгөөлөгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хурал давхардсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна. Сэтгүүлч Л.Баярааг шүүх хуралд очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн хуралд ирээгүй байсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Очмандахын захирамжаар сэтгүүлчийг хорьсон юм. Шүүх энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Баянгол дүүргийн прокуророос хэргийг зүйлчилж, ял төлөвлөн шүүхэд шилжүүлэх үед сэтгүүлч Л.Баярааг хавтаст хэрэгтэй нь танилцуулалгүйгээр, шүүхийн ямар ч захирамжгүйгээр гурван цаг саатуулж байсан аж. Баянгол дүүргийн шүүх сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 111.2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ зүйл анги нь “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэнэ” гэх заалттай.
УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэг тойрогт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, нэр дэвшигч О.Содбилэг нарын эсрэг хар пиарын төлөвлөгөө гаргасан байсныг сэтгүүлч Л.Баяраа олж, сониндоо нийтэлсэн юм. Сэтгүүлч хүн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заасны дагуу эх сурвалжаа нууцлах эрхтэй билээ. Монгол Улсад 140 гаруй сонин сэтгүүл, 40 гаруй телевиз, мөн тооны радио болон төрөл бүрийн цахим сонин үйл ажиллагаа явуулж, иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих, төрийн болон эдийн засгийн цензурын хэлбэрүүд янз бүрийн арга замаар илрэх болсон нь нууц биш ээ. Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг эрх мэдэлтнүүд хязгаарлаж, өөрсдийн үзэл санааны зэвсэг болгохоор улайрч, эс биелүүлбэл, хууль бус үйл ажиллагааг нь олон нийтэд дэлгэснийхээ төлөө шүүхийн хаалга татаж, шоронд суусаар л байна. Улстөрчид, эрх мэдэлтнүүд, хөрөнгө чинээтэй эрхмүүд сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх зэргээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг шүүх цагдаагаар сүрдүүлэх явдал ганц энэ удаа тус сэтгүүлчид тохиолдож байгаа биш. Сэтгүүлч хүн эх сурвалжаа нууцлахыг хуулиар хүлээн зөвшөөрчихөөд байхад Д.Одхүү мэтийн эрхмүүд сэтгүүлчийг эх сурвалжаа хэл хэмээн дарамталж, шүүх цагдаад өгнө хэмээн сүрдүүлж байгаа нь хуульд хэр нийцэж байгаа юм бол оо. Эх сурвалжаа нууцлах эрх, үүргийг дан ганц сэтгүүлч бус тухайн редакци ч нийтээрээ хүлээхээр хуульчилсан. Дээрх хуульд зааснаар эх сурвалжаа нууцалсан сэтгүүлчид ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх оролдлого хийсэн этгээд эргээд өөрөө хариуцлага хүлээнэ гэдгийг дөрвөн жил хууль батлалцсан эрхэм Д.Одхүү мэддэггүй юм болов уу. Энэ бүхнийг тайлбарлахын учир нь сэтгүүлч Л.Баярааг Баянгол дүүргийн Мөрдөн байцаах газарт анх дуудаж мэдүүлэг авахдаа “Хэний даалгавраар ийм материал нийтэлсэн бэ. Хэн өгсөн бэ” гэх хоёрхон асуултыг асуусан байна. Түүнчлэн тус сэтгүүлчээс ганцхан удаа л мэдүүлэг авсан бөгөөд төд удалгүй өөрт нь ч мэдэгдэлгүйгээр хэргийг прокурорт шилжүүлж, мөн хэдхэн хоногийн дотор шүүхэд шилжүүлж, шүүх хурал зарлатал өглөө бүр есөн цагт ирж бүртгүүлж байхыг даалгаж, эс биелүүлбэл албадан баривчилна хэмээн сүрдүүлсэн байгаа юм.
Д.Чимэг
МОНЦАМЭ