МАН-ын ахмад гишүүдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэд өнгөрсөн сонгуульд МАН ялагдсанд намын удирдлага буруутай. Тиймээс тэд хариуцлага хүлээх ёстой гэдэг байр суурь илэрхийлэв. УИХ-д намаа нэр дэвшигчдийг сонгохдоо намын анхан шатны байгууллагаас огт санал аваагүй, дээгүүрээ хэлэлцэн шийдсэн нь алдаа болсон хэмээн үзэж байгаа юм байна. Мfн намын нэрээ сольж, МАХН, МАН хэмээн гишүүдээ хоёр хуваасныг буруутгаж байгаа гэнэ. Тиймээс намын удирдлагыг өөрчилж, даруй шинэ дарга нарыг сонгохыг шаарджээ.