Сонгуулийн өмнөхөн сүр дуулиантайгаар гарч ирсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр сонгуулийн шоу байсан гэдэг нь бараг тодорхой болж байх шиг байна. Сүр дуулиантайгаар тууз хайчлан эхэлсэн хөтөлбөрийн сураг чимээ тасраад удлаа. Саяхан Орон сууц, санхүүжилтийн корпорациас гаргасан мэдээллээр бол 270 гаруй иргэний зээлийн хүсэлтийг шийдээд байгаа гэнэ. Харин хөтөлбөрийн хүрээнд бүхэл бүтэн 100 мянган айлыг орон сууцжуулах ёстой. Энэ жилдээ багтаад 100 мянган айлыг орон сууцжуулна гэвэл мэдээж бүтэхгүй л дээ. Гэхдээ албаныхны мэдээллээр бол энэ жилийн эцэс гэхэд ойролцоогоор 10 гаруй мянган айлыг орон сууцжуулна гэж байсан билээ. Энэ тоотойгоо харьцуулахад 270 гаруй гэдэг тоо дэндүү чамлалтай байна. Ядаж байхад 270 гаруй иргэн нь одоохон яваад орчих орон сууцтай байна уу, үгүй гэдэг нь ч эргэлзээтэй ажээ. Ийм нөхцөл байдал бий болсон учраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг сонгуулийн шоу байсан гэж тайлбарлахаас өөр арга алга. Үнэндээ шоу биш гэж албаныхан мянга тайлбарласан ч гэсэн бодит байдалд энэ хөтөлбөр хэрэгжих бараг л боломжгүй болсон гэх мэдээлэл саяхнаас “чих дэлсэв”. Илүү тодруулъя.
Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахыг зөвшөөрсөн билээ. Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрт зориулж, 20 гаруй тэрбум төгрөгийг шийдэж өгөөд байсан аж. Харин үлдэгдэл 30 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирээгүй байх үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал албан тушаалаа өгсөн билээ. МАН-ынхан Хөгжлийн банкны хөрөнгөөр бэлэн мөнгөний амлалтаа хэрэгжүүлэх гэж зүтгэсэн нь ийнхүү тус банкны ТУЗ-ийн даргыг огцроход хүргэсэн. За энэ ч яах вэ, гол нь үлдэгдэл 30 тэрбум төгрөг яасан бэ гэдэг асуудал байна. Үнэндээ Хөгжлийн банкинд шинэ ТУЗ-ийн дарга томилогдохоос нааш 30 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэнэ гэдэгт холбогдох албаныхан итгэлгүй байгаа гэнэ. Ядаж байхад сонгууль болоод удаагүй байгаа учраас шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдах учиртай. Гэтэл энэ өдрүүдэд шинэ Засгийн газар байтугай УИХ-ын даргаа ч томилж чадаагүй байгаа билээ. Энэ тохиолдолд Хөгжлийн банкнаас ирэх 30 тэрбумын санхүүжилт бараг л “худлаа” болж хувирч байх шиг байна. За тэгээд 30 тэрбум төгрөг нь ирлээ ч гэсэн шинэ орон сууцнууд хэзээ баригдаж дуусаад, хэзээ тэнд нь иргэд орох юм бол. Мөнөөх “надад дээс өгөөч, дээсээр би найзыг аварна” гэдэг шоргоолзны үлгэр шиг л зүйл болох гээд байна.
Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкнаас эхний ээлжинд шийдээд байгаа 50 тэрбум төгрөг бол үнэндээ хаанаа ч хүрэхгүй мөнгө гэдгийг эдийн засагчид хэлж буй. Энэ хэмжээний мөнгөөр үсрээд л 2000 гаруй шинэ орон сууцыг борлуулах боломжтой. Тийм учраас хөтөлбөр үнэн чанартаа 100 мянга бус 2000 айлын орон сууцных л болж таараад байна. Магадгүй шинэ Засаг томилогдсон юм чинь орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Угаасаа нэгэнт хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж байгаа бол санхүүжилтийг нэмэгдүүлэхээс ч өөр аргагүй билээ. Гэхдээ дараагийн ээлжийн санхүүжилт гэхээсээ өмнө өмнөх 50 тэрбум төгрөгөө зарцуулж дуусгах ёстой болов уу. За энэ ч яах вэ, ирээдүйд тэртээ тэргүй шийдэгдэх асуудал. Харин одоогийн нөхцөл байдалд бол шинэ орон сууцны хөтөлбөр хэрэгжих боломж үнэндээ харагдахгүй байна. Гол санхүүжилтийг шийдэх ёстой Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга огцорсон гэдгийг дээр дурьдсан бол тун удахгүй түүний араас Гүйцэтгэх, тэргүүн, дэд захирал Л.Болормаа ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк нэг хэсэгтээ л эзэнгүй хоцрох нь. Эзэнгүй Хөгжлийн банк яаж орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэх вэ дээ.
Тэгэхээр сонгуулийн өмнөх сүр дуулиантай нээлт болон сонгуулийн дараах өнөөгийн нам жим байдлыг харьцуулаад үзье. Нэг л дүгнэлт гарч ирнэ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр угаасаа анхнаасаа хэрэгжих ямар ч боломжгүйгээр зүгээр л шоу хэлбэрээр батлагджээ. Харин өнөөдөр бол ердөө л шоуны хугацаа дууссан хэрэг.
Л.Энхдэлгэр
Монголын мэдээ