logo
Гуравдугаар амаржих газрыг түр хаажээ

Гуравдугаар амаржих газрыг түр хаажээ

2012/07/25
Нийслэлийн гуравдугаар амаржих газрыг өнгөрсөн тавдугаар сарын 28-наас эхлэн засварлаж эхэлсэн. Засварын ажил энэ сарын 5-нд дууссан боловч өнөөдрийг хүртэл амаржих газар үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байгаа юм байна. Учир нь НЭМГ-аас ариун цэврийн шаардлага хангахгүй гэж үзсэний улмаас тушаалын дагуу эмнэлгийг түр хугацаагаар хаажээ. Тиймээс тус амаржих газрынхан шаардлагатай ариутгалыг хийн, НМХЕГ-т шалгуулахад хариу нь эерэг гарсан байна. Улмаар III амаржих газрын хамт олон хуралдан холбогдох бичиг баримт, хүсэлтээ НЭМГ-т хүргүүлээд байгаа аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш