logo
МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ

МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ

2012/07/25
УИХ-ын анхны чуулган үргэлжлэн хуралдаж МАН-ын гишүүдгүйгээр УИХ-ын даргаа сонгосон.Тодруулбал, цөөнхгүй хуралдаж спикерээ сонгосон юм. Үүнд МАН-ынхан байр сууриа илэрхийлэн мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын даргыг сонгосон үйл явц болон хурал даргалах процетур нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын их хурлын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл боллоо. Тиймээс бид энэ асуудлыг хууль зүйн хүрээнд шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хандах болно. Мөн өмнөх сонгуулиудад манай нам дангаар засаг байгуулах хэмжээнд суудал авч байсан. АН-ынхан чуулганы хуралдааныг хаяж гарч байсан тохиолдол цөөнгүй байсан ч бид асуудлыг дангаар шийдэж байгаагүйг хэмээн тус намынхан хэлж байна. Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар "МАН-ынхан УИХ-ын сонгуулийн хэд хэдэн тойрогт гарсан маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Гэсэн хэдий ч бид гишүүнийхээ тангаргийг өргөсөн. Чуулганы хуралдаандаа ч суухаар мэдэгдсэн. Д.Дэмбэрэл дарга хуралдааныг маргааш 10:00 цагт хуралдуулахаар мэдэгдсээр байтал АН-ынхан яаран сандран хурал хийн, УИХ-ын даргыг сонгосон нь хууль бус үйлдэл" гэж мэдэгдлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш