“Цагаандариум” арт галлерейд маргааш “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” нээлтээ хийх гэж байна. МУЭ-ийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.Дарамбазар, МУЭ-ийн гишүүн, “Хөх нар” төвийн гишүүн, зураач З.Өсөхбаяр, МУЭ-ийн гишүүн, “Хөх нар” төвийн зөвлөх гишүүн, зураач С.Машбат нарын сүүлийн үед бүтээсэн орчин үеийн болон реалист чиглэлийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн ийнхүү нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Уг үзэсгэлэн нь гурван зураачийн сүүлийн үеийн уран бүтээлийн чиг хандлагыг харуулсан бөгөөд нийт 40 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлэх юм байна. "Үзэсгэлэнд олон улсын фестивальд оролцож байсан бүтээлүүдээсээ дэлгэхийн сацуу Монголын орчин үеийн урлагийн төлөөлөл болсон бүтээлүүдийг дэлгэн харуулна" хэмээн тэд хэлж байна. О.Дарамбазарын абстракт сэтгэлгээний бүтээлүүд болон З.Өсөхбаярын үргэлжилсэн хэмнэл бүхий орчин үеийн болон уламжлалт сэтгэлгээний, С.Машбатын хүүрнэл сэтгэлгээний илэрхийлэлтэй бүтээлүүдийг энэ үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Үзэсгэлэн 20 хоног үргэлжилнэ.
Д.Догсмаа
МОНЦАМЭ