Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероноос МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмонд захидал ирүүлжээ.
Уг захидалдаа “Танай нөхөр, Монгол улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилсантай холбогдуулан захиа явуулсанд тань талархаж байна.
Монголын дотоодын шүүхийн асуудлуудад бид хөндлөнгөөс оролцож чадахгүй байгаа ч, Их Британи Монголоос олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх болон хуулийн журмын стандарт баримтлахыг хүлээж байгаа. Бид үүнийг Лондон дахь Монголын Элчин сайдын яам болон Улаанбаатар хот дахь Монголын Засгийн газрын сайдуудад ил тод ойлгуулсан юм. Нэгдсэн үндэстний байгууллага мөн л танай нөхрийн хэргийг анхаарч байгаа гэдгийг би ойлгосон.
Одоо танай нөхөр батлан даалтаар гарсан гэдгийг сонсоход надад тааламжтай байна. Түүний хэрэг болон Монгол дахь хүний эрхийг илүү өргөн тусгах тал дээр Их Британи дэмжлэг үзүүлэхийг үргэлжлүүлэх болно” гэжээ.
С.Амар
МОНЦАМЭ