logo
Бага хурал хааллтай боллоо

Бага хурал хааллтай боллоо

2012/07/25
МАН-ын бага хурлын VII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хурал хаалттай болж байгаа учраас сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сэтгүүлчдийг оруулахгүй байгаа юм.
Бага хурлаар МАН-ын дарга С.Батболдын илтгэлийг сонсч, дараа нь УИХ-ын сонгуулиар маргаан үүсээд байгаа Өвөрхангайн тойргийн асуудал, дахин санал хураалт болох нийслэлийн хоёр тойргийн асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг ярилцах сурагтай байна.
МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн нэрийг дэвшүүлэхээр намын Удирдах зөвлөл шийдээд байгаа юм.
Ш.Чимэг
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш