6 дахь удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулган дээр Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсоныхоо дараа З.Энхболдын гишүүдэд хандан үг хэлсэн юм.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр засгийн эрхийг хэрэгжүүлдэг билээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 6 дахь удаагийн сонгууль шинэчлэн батлагдсан хуулийн дагуу явагдлаа. Энэ сонгуулийн үр дүн нь улс төрийн намуудыг хамтарч, эвсэж ажиллахыг даалгасан ард түмний сонголт байлаа.
Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албан тушаалд миний нэрийг дэвшүүлсэн Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд, ардчиллыг дэмжигч нийт иргэд сонгогчдодоо талархаж байгаагаа илэрхийлье.
Мөн манай намын саналыг дэмжиж надад итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргаар сонгосон ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүдэд талархаж байна. Цаашид дөрвөн жилийн туршид хамтран ажиллах үүрэг хүлээсэн МАН-аас болон бие дааж сонгогдсон нийт гишүүддээ талархал илэрхийлье. Би Улсын Их Хурлын даргын хувьд нэг намын төлөөлөл гэдэг утгаар биш монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө Улсын Их Хуралд суудалтай намууд, эвсэл, бие дааж сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллаж, хуулийн хүрээнд туйлшрахгүйгээр та бүхний хүлээлгэсэн итгэлийг дааж өөрийн мэдлэг чадвар, дадлага туршлагадаа тулгуурлан бие сэтгэл, оюун ухаанаа бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Энэ удаагийн Улсын Их Хурлаас улс орон, ард түмний өмнө тулгарч буй тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх, гаргасан шийдвэрээ иргэддээ нээлттэй байлгаж хэрэгжүүлэх торгон мэдрэмжийг барьж ажиллахыг шаардсан түүхэн үүрэг ногдож байна.
Монгол Улс Үндсэн хуулиндаа ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тодорхойлсон билээ.
Монгол Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд Улсын Их Хурлын бүрэлдэхүүн “цэвэр ариун” байх учиртай. Иймээс одоогоор маргаантай байгаа тойргуудын асуудал хуулийн дагуу түргэн, шуурхай шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Иргэд сонгогчид ч үүнийг нийтээрээ шаардаж, энэ удаагийн сонгуулиар шударга ёс хэрэгжиж чадаж байгаад сэтгэл хангалуун үлдэхийг хүсэж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийн яриа, хүсэлтээс бид өдөр тутам мэдэрч байгаа.
Монгол Улсын хувьд ирэх дөрвөн жил их өөрчлөлт, шинэчлэл, их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Үүнийг шинээр байгуулах Засгийн газрын баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрт баримтлан тусгаж хамтарсан Засгийн газрын амжилттай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж дэмжин ажиллана.
Би Улсын Их Хурлын даргын хувьд хууль, эрх зүйн болон төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Түүнээс гадна нийгэмд үгүйлэгдэж буй шударга ёсыг тогтоохын тулд хуулийн хэрэгжилтэд тавих Улсын Их Хурлын хяналтад онцгой анхаарч ажиллах болно.
Шинээр байгуулагдах Засгийн газар улс орны нийтлэг эрх ашгийг эрхэмлэн хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн бодлогын шинэчлэлтийг тасралтгүй явуулах, эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй, эрчимжүүлэхэд хяналт тавьж ажиллана гээд УИХ-ын гишүүдийг төрийн сүлдэнд өргөсөн тангаргаа ямагт дээдэлж, нийт ард түмний элч гэдгээ ухамсарлан идэвхи зүтгэлтэй, хариуцлагатайгаар нэг баг болон хамтран ажиллана гэдэгт би итгэл төгс байгааг илэхийлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболдын товч намтар
Зандаахүүгийн Энхболд 1966 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, охин, хоёр хүүтэй. Тэрбээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Автоматик, телемеханикийн инженер мэргэжилтэй. 1996 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуульд Олон улсын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.
З.Энхболд ажлын гараагаа “Монел” фирмд инженерээр эхэлж зах зээлийн шилжилтийн эхэн үед “Эрэл”, “Интер” ХХК байгуулан ерөнхий захирлаар нь ажиллаж байсан. Тэрбээр 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга, 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх, 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2005 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Ш.Чимэг
МОНЦАМЭ