logo
Есдүгээр ангийн хүүхдүүдээс ДОХ илэрснийг нууцалжээ

Есдүгээр ангийн хүүхдүүдээс ДОХ илэрснийг нууцалжээ

2012/07/25
Өчигдөр ДОХ-ын халдвар авсан 111 тохиолдол илэрснийг ХМХ-ээр мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас нуужээ. Тодруулбал, тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирусыг охидын үзлэгээр илрүүлсэн байна.   Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай хавьтсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн талаар сургуулийн захиргаа болоод холбогдох газрууд нь нууцалсан бөгөөд тэр охиноор үйлчлүүлж байсан хүмүүсийг хайж тогтоохоор цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа аж. Иймээс дээрх холбогдох газруудын зарим алба хаагчдыг хариуцлагад татах нь дамжиггүй гэнэ. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш