МАН-ын ээлжит бага хурал болж өндөрлөлөө. Хурлын өмнөхөн тус намын дарга С.Батболд, Ерөнхий Нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар сонгуульд ялалт байгуулж чадаагүй тул огцрох хүсэлтээ тус тус гаргаад байсан юм.
Гэсэн ч бага хурлын төлөөлөгчид У.Хүрэлсүхийг огцруулахыг санал нэгтэй дэмжсэн атлаа С.Батболдыг улируулан ажиллуулах нь зөв гэсэн байр суурь олонтаа илэрхийлж байв.
Харин С.Батболд намын гишүүдийнхээ уг саналд талархаж буйгаа илэрхийлсэн ч улс төрд шинэ соёл, дэг тогтоох үүднээс намын даргаар цаашид ажиллах боломжгүй хэмээсэн юм.
Ингээд тус намын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин 89% -ийн саналаар МАН-ын даргаар сонгогдлоо.Харин заалнаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Р.Раш 11%-ийн санал авсан байна.
МАН-ын бага хурал өнөөдөр 12.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм байна.
Ч.Явуу
* * *
Ө. Энхтүвшингийн товч намтар
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, Цагаан-Уулд 7-8 дугаар анги хамт төгссөн Мөрөнд 10 дугаар анги
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
Түүхийн ухааны доктор
Ажилласан байдал:
1980-1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Мөн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд \”Ардын эрх\” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-1997 онд МАХН-ын нарийн бичгийн дарга бөгөөд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, ”Yнэн” сонины ерөнхий эрхлэгч
1997-2000 онд МАХН-ын нарийн бичгийн дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 оноос Монгол улсын УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга