logo
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр баталлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр баталлаа

2012/07/26
Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Хөтөлбөр төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжаар бүрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.
Энэхүү хөтөлбөр нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх, мэдээлэл сурталчилгааг явуулахдаа оновчтой хэлбэрийг сонгон авч, тэдний нас биений онцлог, сонирхол, мэдээлэл авах шаардлага хэрэгцээнээс хамааран орчин үеийн сургалтын дэвшилттэй талыг ашиглах зорилготой юм.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш