logo
ТӨХ-ны даргыг томилов

ТӨХ-ны даргыг томилов

2012/07/26
Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабалыг ажлаас нь чөлөөлж, Ц.Нанзаддоржийг тус хорооны даргаар томиллоо. Төрийн албанд 18 жил ажилласан туршлагатай Цагааны Нанзаддоржийг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэл томиллоо.
Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулжээ
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өчигдөр үдээс хойш /2012.07.25./ үргэлжлэн болж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэсэн УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар санал нэгтэй баталсан болно.
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг уншиж сонсгосны дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 89,2 хувиар тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын энэхүү тогтоол нь батлагдсан өдрөөсөө хүчинтэй байх юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн нэрсийг дурдвал:
1. Н.Алтанхуяг
2. А.Бакей
3. Ж.Батзандан
4. Д.Бат-Эрдэнэ
5. М.Батчимэг
6. Д.Батцогт
7. Н.Батцэрэг
8. С.Баярцогт
9. Р.Бурмаа
10. Р.Гончигдорж
11. Б.Наранхүү
12. С.Одонтуяа
13. Ч.Сайханбилэг
14. М.Сономпил
15. Ш.Түвдэндорж
16. Х.Тэмүүжин
17. Л.Цог
18. Д.Эрдэнэбат нарын УИХ-ын гишүүд байна.
Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталснаар өнөөдрийн УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж даргаа сонгох юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш