logo
УИХ-ын гишүүн байсан 10 гаруй хүн МАН-аас гарч, МАХН-д элсэх нь

УИХ-ын гишүүн байсан 10 гаруй хүн МАН-аас гарч, МАХН-д элсэх нь

2012/07/26
Өчигдөр шөнөжин хуралдсан МАН-ын бага хурлаар Ө.Энхтүвшинг намын даргаар сонгож, намын шинэчлэлийн ажлаа хийж эхэллээ хэмээж буй ч үүнд эргэлзэж буй гишүүд цөөнгүй байна.  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нам ялагдсаны гол шалтгаан бол Сү.Батболд, түүнийг дагасан уул уурхайн асуудлууд хэмээн ил шууд мэдэгдсэн бол Д.Загджав нарын гишүүд МАН, МАХН-ыг нэгтгэх чиглэлээр эрчимтэй ажиллах хэрэгтэй, үгүй бол уугуул намдаа орох хүн маш олноор гарна хэмээн өгүүлсэн юм.

 Ер нь нэр бүхий МАН-ын гишүүд МАХН-д орох асуудал яригдаж эхэлсэн гэх агаад Н.Энхбаяр, М.Энхсайхан нар ч шинээр орсон томоохон улс төрчдийг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар Д.Загджав, Д.Арвин, Ч.Авдай нарын зэрэг 10 гаруй УИХ-ын гишүүн байсан голдуу улс төрчид МАХН-д элсэхээр сэтгэл шулуудсан тухай эх сурвалж өгүүлж буй юм.

Э.Мягмар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш