logo
Г.Занданшатарын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийг МАН-ын байранд хорьж дарамталж байжээ

Г.Занданшатарын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийг МАН-ын байранд хорьж дарамталж байжээ

2012/07/26
Баянхонгор аймгийн 10 хоног тутмын "Баянхонгор таймс" сонины эрхлэгч Д.Батдамба 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны дугаартаа "Ичдэггүй лоолой" нэртэй зохиомжит нийтлэлийг нийтлүүлсэний төлөө ГХ-ны сайд Г.Занданшатар 30 сая төгрөг нэхэмжилжээ. Уг нийтлэлийн агуулга нь улс төр, нийгэмд болохгүй байгаа зүйлийг зохиожит хэлбэрээр бичснийг ГХ-ны сайд Г.Занданшатар ард олны дунд миний нэр хүндийг зориудаар унагах, гүжирдэж гүтгэсэн гэх үндэслэээр ийнхүү олон сая төгрөгийг нэхэмжилж захиргааны хариуцлага хүлээлгэх гэсэн байна. 

  Улмаар 2012 оны зургадугаар сарын 20-нд Баянхонгор аймгийн сум дундийн шүүхийн дугаар 240 тоот захирамжаар "Баянхонгор таймс" сонинд захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй хэмээн шүүхийн шийдвэр гарсаар байтал нэхэмжлэгч дахин дээрх үндэслэлээр шүүхдэж сэтгүүлч Д.Батдамбад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг завдсан аж.

  Уг нийтлэлд сайд Занданшатарын нэр хүндийг унагах ноцтой баримтыг тусгаж өгөөгүй бөгөөд 2007 онд гарсан Хадгаламж банкны 14 тэрбумын гэгдэх хэргээс иш татсаныг хүндээр тусган авч улмаар сонгуульд ялагдсан буруугаа орон нутгийн хэвлэлд тохож байгаа нь "Баянхонгор таймс" сониныг өөрийн эрхшээлт оруулах гэсэн бусармаг арга гэж сэтгүүлч Д.Батдамба хурлын үеэр мэдээлсэн юм. 

Мөн сайд Г.Занданшатарын хэвлэлийн төлөөлөгч нь сэтгүүлч Д.Батдамбыг МАН-ын байранд хорьж уучлал гуй, буруугаа хүлээ хэмээн албадан удаа дараалан дарамталж байжээ.
Ийнхүү орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хааж боогдуулах бусармаг үйл ажиллагааг хэрээс хэтрэхэд хүрвэл сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын байгууллагад хандана гэдгээ хурлын төгсгөлд хэлсэн юм.

Д.Нэргүй
Эх сурвалж: Монцамэ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш