logo
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Сирид хүрэлцэн иржээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Сирид хүрэлцэн иржээ

2012/07/26
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эрве Ладсус энхийг эрхэмлэх ажиллагааны асуудлаар Сирийн байдлыг дүгнэн үзэхээр тус улсад хүрэлцэн ирэв. Энэ тухай олон улсын байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас уламжлав. Ладсус Дамаскад ирсэн даруйдаа хийсэн мэдэгдэлдээ, түүний энэхүү айлчлал нь баасан гаригт АЗ-ийн баталсан тогтоолын дагуу хэрэгжиж буй юм гэв. Уг баримт бичигт НҮБ-ын Сирийн ажиглагчдын техникийн хугацааг төгсгөлийн 30 хоногоор сунгахаар заасан юм. Үүний дараа цаашдын ажил тус улсад хүчирхийллийн түвшин буурах эсэхээс шалтгаалах аж. “НҮБ-ын шинжээчдийн багийн хамт бид байдлыг газар дээр нь дүгнэнэ”гэж орлогч хэллээ. Ладсусын цуглуулсан мэдээллүүдийг үндэслэн ажиглагчдын мандатыг сунгах нь зүйд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох болно. Ладсусын дараа Сирийн ажиглагчдын шинэ удирдлага болох генерал Бабакар Гай Дамаскад хүрэлцэн ирнэ. Тэр үүний өмнө энэ албан тушаалыг хашиж байсан генерал Роберт мудыг солих аж. Сирийн засгийн газрын болон сөрөг хүчний хоорондын сөргөлдөөн 2001 оны 3-р сараас үргэлжилж байна. НҮБ-ын гаргасан тоо баримтаар тус улсад 16 мянга гаруй хүн алагдаад байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш