logo
УЕПГ-ын удирдлага УИХ-ын даргатай уулзжээ

УЕПГ-ын удирдлага УИХ-ын даргатай уулзжээ

2012/07/27
УИХ-ын дарга З.Энхболдтой Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлагууд уулзаж баяр хүргэн ойрын үед хийж байгаа ажлууд болон боловсон хүчний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, техникийн шинэчлэлийн талаар танилцуулжээ.
УЕПГ-аас орон нутгийн прокурорын байгууллагуудыг байртай болгох, боловсон хүчнээ сэлгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарч аймаг бүрт прокурорын мэдлийн орон сууцны байртай болохоор ажиллаж байгаа. Ажиллагсдын ажлын ачааллыг жигдлэх, давтан сургалтад хамруулах, хэргийн явц байдалтай шуурхай танилцаж мэдээлэл солилцох теле хурал хийх,  онлайн сүлжээнд холбох зэрэг ажлуудыг  хийж эхлээд байна. Мөн ойрын хугацаанд дүрэмт хувцасныхаа загварыг шинэчилж Ерөнхийлөгчөөр батлуулахаар ажиллаж байгаагаа Ерөнхий прокурор танилцуулсан байна.
Энэ үеэр УИХ-ын дарга  З.Энхболд “Өнгөрсөн сонгуулийн маргаантай асуудлуудыг шийдэхэд хэр “удах” талаар тодруулахад Монгол Улсын Ерөнхий прокурор  Д.Дорлигжав “Холбогдох байгууллагуудтай ярилцсан. Аль болох шуурхай, шударгаар шийдэх болно. Энэ удаагийн сонгуулийн маргаантай асуудлуудыг үнэн зөв шийдэхгүй бол дараа дараагийн сонгуульд сөрөг нөлөөтэй. Мөн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын талаар хуульд зарим өөрчлөлт оруулахгүй  бол эрх зүйн хувьд зохицуулалтгүй хүндрэлтэй асуудлууд бий. Энэ талаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яаралтай баталвал сайн байна“ гэжээ.
Өнөөгийн байдлаар Прокурорын байгууллагын нийт ажиллагсдын 67 хувийг  эмэгтэйчүүд эзэлдэг байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш