Францын археологийн мэргэжилтэний бүлэг Египтэд эртний үеийн завь олжээ. Тэр завь таван мянган жилийн настай аж. Энэ тухай египтийн эртний асуудал эрхэлсэн сайд мухаммед Ибрагим мэдэгдсэн байна. Хосгүй олдвор Каираас хойшоогоо хэдхэн км зайтай Абу-Раваш районоос олджээ. Эрдэмтэдийн үзэж байгаагаар, завь нь эртний Египтийн Ден /Уидму/ хаанчлалын үед бүтээгдсэн бөгөөд фараонуудыг оршуулахад зориулагдсан аж. Завийг египтийн музейн сэргээн засварлах төвд хүргээд байна. Сэргээх ажлуудын дараа уг завийг египтийн музейн аль нэг танхимд тавих аж.
1954 онд Хиопсын пирамидын ойролцоо ливаны хуш модоор хийгдсэн гайхамшигтай хадгалагдсан “Нарны зав” нь эвхмэл байдлаар олдосон юм. Уг завийг угсрахын тулд 1224 хэсгийг угсарсан бөгөөд 43 метр урт завийг пирамидын бэлд тусгайлан гаргасан музейд тавьжээ. Энэхүү завьны нас нь 4500 жил аж.