logo
Умард Солонгосын тэргүүн хатагтай урьд тайзнаа дуулж байсан аж

Умард Солонгосын тэргүүн хатагтай урьд тайзнаа дуулж байсан аж

2012/07/27
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны гэргий урьд дуучин байсан гэж өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Залуу дуучин Ли Суль Жу нэгэн концертын үеэр Ким Чен Уны анхаарлыг татсан байна. Тэд бур 2009 онд гэрлэснээс хойш Ли Суль Жуг тэргүүн хатагтай болгохын тулд зургаан сарын турш Ким Ир Сений нэрэмжит их сургуульд бэлджээ. Өөр мэдээнээс харахад Ким Чен Уны эцэг Ким Чен Ир түүнийг өөрийн бэр болгохоор шийдэн сонгожээ.

Ли Суль Жуйн эцэг нь эрдэмтэн, ээж нь эмч юм. Ким Чен Ун гэрлэсэн тухай лхагва гаригт БНАСАУ-ын төв телевизээр анх удаа мэдээлэв. Гэрлэсэн бусгуй болон гэрлэх ёслолын тухай юу ч мэдээлээгүй байсан. Урьд нь энэ онд үл таних залуу эмэгтэй баяр ёслолын үеэр Ким Чен Уны дэргэд байсныг нэг бус удаа ажигласан билээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш