logo
 Б.Мөнгөнтуул дөрөв дараалж тэнцлээ

Б.Мөнгөнтуул дөрөв дараалж тэнцлээ

2012/07/27
Армений Жермук хо­тод FIDE (Олон улсын шатрын холбоо)-гийн эмэг­тэйчүүдийн Гран-при буюу “Том цом”-ын тав дахь шатны тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 12 шатарчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул эх орноо төлөөлөн оролцож байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.

Б.Мөнгөнтуул тэмцээний гуравдугаар өрөгт ОХУ-ын Екатерина Ковалевскаяд хо­жигдсон бол дөрвөөс долоодугаар тавилд ОХУ-ын Надежда Косинцева, Украи­ны Катерина Лагно, БНХАУ-ын Жао Сюэ, эзэн орны Лилит Мкртчян нартай тэнцжээ. Харин уржигдар наймдугаар өр­гийн тоглолтоо тэмцээ­нийг хошуучлагчдын нэг “Өмнөд хөрш”-ийн Жу Вэнжуньтэй хийсэн бол өчигдөр Энэтхэгийн шилдэг их мастер Хумри Конерутай тогложээ. Долоон өргийн дараах байдлаар БНХАУ-ын Жу Вэнжунь 5.0, Хоу Ифань, Жуань Луфэй нар тус бүр 4.5 оноотой тэргүүлж байна. Харин манай их мастер 2.5 оноотой 11 дүгээр байрт явна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш