logo
Грекийн тамирчин бүсгүйг буцаалаа

Грекийн тамирчин бүсгүйг буцаалаа

2012/07/27
Грекийн хөнгөн атлетикч бүсгүй Параскеви Папахристу нь твиттердээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аястай зүйл нийтэлснийхээ төлөө олимпийн шигшээ багаас хасагдлаа. Лондонгийн олимпт оролцож буй Грекийн багийн тэргүүн Исидорос Кувелос Параскеви Папахристу нь олимпийн хөдөлгөөний суурь үнэт зүйлд хүндэтгэлгүй хандсан учраас ийнхүү шийтгэл хүлээлээ хэмээн мэдэгдсэн байна.

Өндрийн харайлтын төрөлд оролцох байсан Папахристу нь "Грект тийм олон африкчууд байгаа тул баруун Нил мөрнөөс нисэн ирсэн шумуул нь дор хаяж идэш хоолыг дуусгаж барахаар байна" хэмээн бичсэн аж. Хожим нь тэрбээр энэ нь "дэмий бүтэлгүй наргиа болж дээ" хэмээн өгүүлсэн гэнэ.
Папахристу нь 2008 онд 19 настайдаа идэрчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүж, 23 хүртэлх настны 2009 болон 2011 оны Европын аваргаас алтан медаль хүртсэн авьяаслаг нэгэн билээ.

С.Амар
Эх сурвалж: Монцамэ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш