Усны гудамж буюу Аса циркийн зүүн талын Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх 0.65 км авто замын засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан өчигдрөөс энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ. Энэ замд авто замын шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажлыг хийх бөгөөд долдугаар сарын 30-ны 00.00 цаг хүртэл хаан ажлыг дуусгахаар төлөвлөжээ.