logo
Соёмбо даатгалын эрхийг түдгэлзүүлжээ

Соёмбо даатгалын эрхийг түдгэлзүүлжээ

2012/07/28
Монгол улсын хэмжээнд  Даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй 17 байгууллага даатгалын үйл ажиллагаа эрхэлж байна. Даатгалын байгууллага нь даатгуулагчаас авсан хураамжаараа нөөц сан үүсгэн түүгээрээ даатгуулагчдын нөхөн төлбөрийг олгох үүрэгтэйгээр журамлагдсан байдаг. Үүнд нь Санхүүгийн Зохицуулах хороо хяналт тавин ажилдаг ба 07 сарын 10 – ны байдлаар СОЁМБО даатгалын Ердийн даатгал хийх үйл ажиллагааг түдгэлзүүлжээ. Соёмбо даатгал нь нөөц сангаасаа их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн ба тэр нь Санхүүгийн Зохицуулах хорооны шалгалтаар илэрсэн байна. Даатгал бол иргэдэд цаг алдалгүйгээр нөхөн төлбөрийг хурдан шуурхай гаргаж өгөх, түүгээрээ иргэдийнхээ төлөө ажиллах ёстой байгууллагын нэг байтал ийнхүү өөрсдийн ашгийг урьтал болгосон нь хариуцлагыг өндөр түвшинд алдсан санаатай үйлдэл болсон байна хэмээх дүгнэлт болжээ. Даатгалын байгууллага даатгалаас бусад байдлаар хөрөнгө оруулах ёсгүй байдаг ба СОЁМБО даатгал хэрхэн нөөц сангаа үүсгэх нь тодорхойгүй байна. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш