“Businessinsider.com” сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. Дэлхийн эдийн засаг 2009 оноос хойших хамгийн тааруу үедээ иржээ. Одоогоор евро хэрэглэдэг 17 орны зургаа нь уналтын байдалтай байна. Америкийн эдийн засагт ч бас асуудал үүсээд эхэлчихсэн. Мөн хөгжиж буй ертөнцийн эдийн засгийн супер одод болох Хятад, Энэтхэг, Бразил улс хэнд ч тусламж үзүүлж чадахааргүй байдалд оржээ. Иймээс эдгээр орны эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа.
Дэлхийн эдийн засагт дайрсан энэхүү хар сүүдэр нь даяаршлын үр дагавар юм. Түүнээс хэн ч зайлсхийх аргагүй. Дэлхийн эдийн засаг өмнө нь хэзээ ч хоорондоо нарийн уялдаатай байгаагүй. Харин одоо нэг бүсийн өсөлт зогсонги байдалд орвол нөгөө хэсэгтээ нөлөөлдөг болжээ. Тэгвэл хаа байсан Европын уналт Хятадын үйлдвэрлэлд яаж нөлөөлж болох вэ? Мөн эдгээр үйлдвэр яагаад Бразилаас худалдаж авах төмрийн хүдрээ багасгасан бэ?
Энэхүү уналттай холбогдуулан Олон улсын валютын сан энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн прогнозыг 3.5 хувиар буулгасан. Энэ нь 2009 оны үеэс 0.6 хувиар бага гэсэн үг.
Одоохондоо дэлхийн эдийн засгийн уналтыг цөөхөн хүн л урьдчилан харж байна. Хятад, Бразил, Өмнөд Солонгос, Европын Төв банкууд өнгөрсөн сард өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүгээ багасгасан. Харин Европын лидерүүд өрөө багасгаж, төсвөө танахаас гадна өсөлтөө зохицуулахад илүү анхаарч эхэлжээ.
Хятад улс эдийн засгаа хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байгаа бололтой. Гэхдээ Хятад, Энэтхэгийн эдийн засгийн удаашралтай өсөлтөд Америк, Европын орнууд зөвхөн атаархаж л чадах юм.
Европын өрийн хямралыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан АНУ болон бусад оронд хувьцааны үнэ өдөр бүр хэлбэлзэж байгаа төдийгүй ажилгүйдлийн түвшин өдөр ирэх бүр нэмэгдэж буй нь олон хүний сэтгэлийг түгшээж байна.
Тэгээд ч Грек зэрэг орон өрөнд баригдсаны улмаас дампуурал зарлан, еврогоос татгалзчихвал Европ даяар эмх замбараагүй байдал бий болно хэмээн олонх нь болгоомжилж байгаа аж.
Хамгийн эцсийн найдвар болсон Хятад улс саяхан эдийн засгийн өсөлтөө гурван жилийн өмнөх үе хүртлээ унасныг зарлалаа. Өсөн нэмэгдэж буй хүн амынхаа хэрэгцээг хангах, хөдөөнөөс ажил хайж хот бараадсан хүмүүстээ үйлчлэхэд Хятад зэрэг орнуудад эдийн засгийн түргэн өсөлт нэн чухал. Гэтэл тус улсын эдийн засгийн өсөлт найман улирал дараалан буурчээ. БНХАУ-ын Засгийн газрын шинжээч Ю Биний мэдэгдсэнээр энэ бол 1992 оноос хойших хамгийн удаан уналт гэнэ.
Угаасаа ч тус улс бодлоготойгоор энэхүү уналтыг бий болгосон гэхэд болно. Тухайлбал, Хятадын засаг захиргаа 2010, 2011 онд бодлогын хүүгээ нэмэгдүүлж, инфляцийг хазаарлах, орон сууцны зах зээлийн хэт халалтыг зогсоох арга хэмжээг авсан.
Энэ талаар “Australia’s IG Markets”-ийн зах зээлийн шинжээч Камерон Пикок “Хятад улс даалгавраа амжилттай гүйцэтгэсэн. Харин одоо тус улсад эдийн засгаа дахин сэргээх шинэ орон зай гарч ирж буй юм” гэж мэдэгджээ.
Хятад бол Бразил улсын худалдааны томоохон түнш. Тиймээс тус улсын эдийн засгийн өсөлт удааширснаар Бразилын шар буурцаг, төмрийн хүдрийн эрэлт багасна. Үүнд ямар ч хүчтэй валют тусалж чадахгүй л болов уу. Иймээс бразил бараа бүтээгдэхүүн гадаадын худалдан авагчдад дэндүү үнэтэй тусч байгаа юм.
Түүнчлэн Бразил улсад Америктай адил хэрэглэгчийн өрийн асуудал үүсчээ. 2003 оноос хойш Бразилын 40-өөд сая иргэн дундаж давхаргад шилжсэн. Тэдний хэрэглээ үүнийг дагаад улам нэмэгдсэн ч ихэнх бараагаа зээлээр худалдан авч байна.
Лондоны “Capital Economics” агентлагийн саяхны нэгэн судалгаагаар бразил гэр бүлийн зарлагын 20 хүртэл хувь нь зээлээр хийгддэг гэнэ. Энэ нь Бразилын эдийн засагт цаашид улам муугаар нөлөөлнө гэж тус агентлаг анхааруулжээ.
Тэгвэл дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болох Энэтхэгт ч асуудал хүндхэн байна. Тус улсын эдийн засгийн өсөлт жилийн дотор 5.3 хувиар удааширсан нь сүүлийн есөн жилд үзэгдээгүй таагүй үзүүлэлт юм.
Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байгаа юм чинь АНУ, Европ хөл дээрээ босоход хүнд тусах нь ойлгомжтой. Баян орнууд сул байх тусам хөгжиж буй орнуудын эдийн засаг өмнөх өсөлтийн хурдаа дахин сэргээхэд хэцүү болдог. Яг энэ талаар “Бие биетэйгээ харилцан шүтэлцээтэй өнөөгийн ертөнцөд бид зөвхөн үндэснийхээ хил хязгаараас дотогш харах боломжгүй болжээ. Энэ хямралд хил хязгаар гэж байхгүй, айл бүрийн хаалгыг тогшин орж ирэх болно” хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.