Баруун Африкийн Ганын Бүгд найрамдах улсын дэд Ерөнхийлөгч Жон Драмани Махама тус улсын төрийн тэргүүн болсон талаар “ИТАР-ТАСС” агентлаг мэдээллээ. Тэрбээр ирэх 12 дугаар сар хүртэл тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.
Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар Жон Драмани Махама өмнөх Ерөнхийлөгч Жон Атта Миллсийг таалал төгссөнөөс хэдхэн цагийн дараа төрийн тэргүүн болжээ.
69 насандаа таалал төгссөн Миллсийн хувьд Гана улсыг Африкийн ардчилсан орон болгож, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулсан хүн билээ. Үүнээс гадна түүний ачаар Гана улс тивийнхээ нефть олборлогч гол орнуудын нэг болсон юм.