logo
Монгол Улсын Ерөнхийлөгч, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзав

2012/07/30
 Лондон хотноо Зуны 30-р Олимпийн наадмын нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.
    Ноён Тони Блэйр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэх, эдийн засгаа тогтворжуулахад хүрсэн  амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа хугацаандаа идэвхитэй, санаачилгатай ажиллаж буйг тэрээр үнэлэв. Ойрхи Дорнодод өрнөж буй үйл явдлууд болон Төв Азийн орнуудад Монгол Улсын ардчилал үлгэр жишээ болж байгааг мөн дурдлаа.
Уул уурхайн баялаг ихтэй орны хувьд Тони Блэйрийн санаачилсан “ Олборлолтын  ил тод байдлын тухай санаачилга”-д Монгол Улс нэгдэж орсон нь зөвхөн энэ салбарын төдийгүй, монголын эдийн засгийн хүртээмжтэй, хурдацтай хөгжилд чухал хувь нэмэр болох   талаар ярилцав.
Уулзалтын үеэр хоёр орны харилцааны болон бүс нутаг, олон улсын улсын байдлын талаар санал солилцож ярилцав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш