2. Шарж буй тосонд бага зэрэг давс үрвэл тос үсрэхгүй.
3. Сонгино хэрчихийн өмнө хутгаа давсаар үрвэл хурц үнэр нь дарагдаж нүд хорсохгүй байх болно.
4. Хоол бэлтгэж байх үед түлэгдчихвэл шууд савтай нь хүйтэн усанд тавиарай. Ингэхэд түлэгдсэн хэсэг нь ёроолд нь тунана. Ингээд өөр саванд хийх боломжтой боллоо.
5. Саванд наалдсан хоолны түлэнхийг хэрчсэн алимаар арчих юмуу эсвэл савандаа сонгинотой ус хийгээд буцалгахад түлэнхий сайн арилна.
6. Ширээний бүтээлгэн дээр улаан дарс асгачихвал хатахаас өмнө нь түүн дээр цагаан дарс дусаавал бүтээлгэн дээр толбо тогтодгүй.
7. Хутгыг хэт халуун усаар угаавал ир нь мөхдөг тул бүлээн усаар угаах хэрэгтэй.
8. Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр үрж задгай тавихад үнэр нь арилдаг.
9. Хутга, халбага сэрээ гэх мэт төмөр никель эдлэлүүдийг өнгө оруулахыг хүсвэл төмсөөр арчаарай.
10. Сүү түлэгдээд саванд тогтсон өнгөрийг арилгахдаа 1-2 халбага хоолны хүнсний хужир хийсэн хүйтэн ус хийж 2-3 минут буцалгавал амархан цэвэрлэгдэнэ.
11. Плиткан дээр тос асгарч хиншүү гарвал давс цацаарай. Дараагаар нь сонгиноор арчивал амархан цэвэрлэгдэнэ.
12. Болор шилэн хэрэглэлүүдийг хүйтэн усаар угааж байвал гялалзсан өнгө нь алдагддаггүй, харин бүлээн усаар угаавал бүдгэрч өнгө нь муу болдог.