logo
Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулан намынхаа гишүүдийг дарамтлав

Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулан намынхаа гишүүдийг дарамтлав

2011/07/01
УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд, МАН-ын дарга Сү.Батболдыг огцруулах саналыг гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд тавилаа. Төр төвтэй тогтолцоог 1990 онд тогтоосон байтал хуучны нам төвтэй тогтолцооны үе шиг МАН-ын удирдах зөвлөл УИХ-аас дээгүүр шийдвэр гаргаж, үндсэндээ УИХ дахь намын бүлгүүд МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж суудаг болсныг эсэргүүцэн Э.Бат-Үүл гишүүн ийнхүү мэдэгдлээ. МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгааг тус намын дарга С.Батболд өөгшүүлж байгаа тул ийнхүү хариуцлага тооцох нь зүйтэй гэж тэрбээр үзсэн байна. Тиймээс АН-ынхаа гишүүдийг Еранхий сайдыг огцруулах бичигт гарынхаа үсгийг зур хэмээн шахаж яваа гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш