logo
“Одбаяр”-ыг Одбаяртай андуурсаар эцэг нэгтэй болгожээ

“Одбаяр”-ыг Одбаяртай андуурсаар эцэг нэгтэй болгожээ

2011/07/01
УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн том хүү О.Одбаяр олон жил Бээжин дэх Консулын газар атташегаар ажиллаж байгаад өнгөрсөн жилээс Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхөөр ажиллах болсон бөгөөд МАН-ын Бага хурлын гишүүн гэнэ. Түүний амидаа УИХ-ын гишүүн Д.Одбаяр Дорнод аймгаас хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа туршлагатай парламентч юм. УИХ-ын гишүүн Д.Одбаярыг Одончимэд гишүүний хүүтэй амидаа болохоор төрсөн хүү нь гэж ихээхэн андуурдаг байж. Д.Одбаяр гишүүн ч “Хүү нь бишээ, хүүтэй нь амидаа” хэмээн тайлбарладаг байснаа сүүлдээ хувь заяатайгаа эвлэрч, би хүү нь хэмээн хүлээн зөвшөөрч, улмаар “ааваа” гэж авгайлсаар дөрвөн жил нэг парламентад суусан гэдэг. “Эцэг нэг”-тэй болсон Одбаярууд харин хориод жилийн өмнөөс өвөр түрийндээ орсон найзууд байсны дээр зав гарвал уулзан, уул хаданд авирч, завсар гарвал улстөрддөг гэнэлээ. Саяхан тэд чуулган гацсан сиймхий завсар төрийн ордны хонгилд сэм шивнэлдэн, нэгэн чухал “хор”-ыг найруулж байв. Хальт харахад тэд өндөр нам, өргөн нарийнаараа төстэй ч зөвлөх Одбаяр нь буржгар халимагаар гангарч, IPAD сугавчилж, хазсан алимтай утсаар ажил хэргээ амжуулдаг бол гишүүн Одбаяр нь сул гишүүнээс сайд хийсэн гэсэндээ яльгүй “гэдэс”-ээр гангарсан харагдана лээ.
Ш.Бор www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш