logo
15 настай хүү газ үнэрлээд амиа алджээ

15 настай хүү газ үнэрлээд амиа алджээ

2012/07/30
 Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт цагдаа­гийн байгууллага гэмт хэрэг зөрчлийн 882, зам тээврийн осол хэргийн 105 мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс  гэмт хэргийн шинжтэй 29 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох  газрууд нь  шалгаж байна.

Бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хулгайн гурав, танхайн дөрвөн хэрэг гарч, золгүй байдлаар нас барсан долоон тохиолдол бүртгэгдсэн  байна. Согтуу­руулах ундаа хэрэглэсэн 156 хүнийг эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр 28 хүнийг баривчилжээ. Мөн  Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг 15 настай Д  нь “МАХ” гэсэн бичигтэй улаан өнгийн жижиг газ үнэрлэж, нас барсан байна. Иймээс бага насны хүүхдүүдийг харгалзах хүнтэй үлдээхийг албаны хүмүүс анхааруулж байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш