Парламентын шинэ гишүүдийг олон нийт тэр бүр танихгүй. Тэр дундаа намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон “шинэков”-уудыг бүр мэдэхгүй.
Тэдгээр шинэ хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ. Тэрбээр саяхан “Бөмбөгөр” худалдааны төвөөс хүнсээ цуглуулж явсан.
Гэтэл зарим иргэн түүнийг таньж ядан, “УИХ-ын гишүүн энд юу хийж явна аа” хэмээж байсан бол нөгөө хэсэг нь “Одоохондоо өөрөө ч гишүүн болсондоо итгэж чадахгүй байгаа байх. Хэдхэн сарын дараа л бусдыгаа дагаад, дээгүүр зантай болно” гэж байлаа. Гэхдээ танихгүй зарим нь З.Баянсэлэнгэ гишүүнийг “Бөмбөгөр”-өөр үйлчлүүлж байгаад итгэж чадахгүй, “Мөн”, “Биш” хэмээн мөрийцөж байгаа харагдсан. Улстөрд шинээр орох тийм ч амар биш бололтой гэж.
Эх сурвалж: "Өглөөний сонин"