logo
Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим

Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим

2011/05/03
 Шинэхэн төрсөн ихрүүдээ хүлээн авсан эцэг, эхчүүдийн дийлэнх нь тэднийхээ өлгийг бэлдэх, хүүхдүүдээ хүлээн авах гээд маш их ядардаг. Тэгвэл энэ нь Ник Каннон, Мэрай Кери нарын хувьд асуудал биш гэнэ.

Шинэхэн төрсөн ихрүүдээ хүлээн авсан эцэг, эхчүүдийн дийлэнх нь тэднийхээ өлгийг бэлдэх, хүүхдүүдээ хүлээн авах гээд маш их ядардаг. Тэгвэл энэ нь Ник Каннон, Мэрай Кери нарын хувьд асуудал биш гэнэ.

“US Weekly” сэтгүүлийн мэдээлснээр 42 настай поп од Мэрай хүү, охин ихрүүдээ төрсөний дөнгөж маргааш 30 настай нөхрийн хамт адислагч Реверенд ал Шарптоныг эмнэлэгт дуудан хуримын тангарагаа дахин өргөжээ.

“Мэрай үнэхээр гайхалтай харагдаж байсан. Би Ник Мэрай нарын бие биедээ чин сэтгэлээсээ өгсөн тангарагыг сонсоод сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Тэднийг бурхан ч салгаж чадахгүй байх. Би тэднээр маш их бахархаж байна” хэмээн Реверенд ал Шарптоныг ярьжээ.

Мэрай Ник хоёр хуримын тангарагаа жил бүр өргөдөг бөгөөд хосуудын гэрэл гэгээ болсон ихрүүд тэдний тангарагын гурав дахь жилийн ой дээр мэндэлсэн бөгөөд тэд ихрүүдээ мэндэлсний таргааш ойгоо тэмдэглэхээр шийдээд байсан аж.

“Би дөнгөж сая эмнэлэгт хуримаа хийлээ” гэж Ник Twitter-ээр дамжуулан нийтэд мэдээлжээ.

Г.Бүрэнжаргал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш