logo
Сирийн цэргүүд үймээн дэгдээгчдийг Алеппо хотын Салахеддин дүүргээс хөөж гаргажээ

Сирийн цэргүүд үймээн дэгдээгчдийг Алеппо хотын Салахеддин дүүргээс хөөж гаргажээ

2012/07/31
Сири улсын цэргүүд үймээн дэгдээгч, алан хядагч, хөлсний алуурчдыг тус улсын эдийн засгийн нийслэл Алеппо хотын Салахеддин дүүргээс хөөж гаргалаа. Эвдрэл сүйтгэл гаргахгүй, хүний амь нас эрсдүүлэхгүйн тулд сирийн цэргүүд ням гаригт үймээн дэгдээгчид болон алан хядагчдын нуугдсан газруудад цэгэн цохилт өгсөн гэж мэдээллийн САНА агентлаг уламжилсан байна. Салахеддин дүүрэгт байрласан үймээн дэгдээгчдийн цэгүүдийг эзэлсэн ба “Сирийн чөлөөт арми” гэгчийн дөрвөн хээрийн захирагчийг баривчилсан байна. Алеппо хотын өмнөд, зүүн өмнөд дүүргийн ихэнх оршин суугчид 300 мянга гаруй хүн гэр орноосоо дүрвэж хотын арай аюул багатай дүүрэг болон хотын зах руу нүүсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш