logo
Тажикийн ууланд бүгсэн дайнчид төр засагт зэвсгээ хураалгаж байна

Тажикийн ууланд бүгсэн дайнчид төр засагт зэвсгээ хураалгаж байна

2012/07/31
Тажикстаны Уулын Бадахшан мужийн дайчид зэвсгээ хураалгаж байна. Одоогийн байдлаар арав гаруй пулемёт, гранат шидэгч, мэргэн буучийн винтов зэргийг хураалгаад байна гэж тус улсын хууль сахиулах байгууллагынхан мэдээлж байна. Хорог хотын захад 7-р сарын 24-нд генерал Абдулло Назаровын амь насыг хороосны дараа Ардын фронтын толгойлогчид алуурчныг өгөх болон зэвсгээ хураалгахаас татгалзсан учир энэ мужийн төвд засгийн газрын цэргүүд тусгай ажиллагаа явуулсан юм. Дараа нь байлдааны ажиллагаагаа зогсоох талаар тохиролцсон бөгөөд хоёр тал үүнийг мөрдөж байна. Уулын Бадахшанд хууль бус дөрвөн бүлэглэл байгуулагдсан бөгөөд тэд алан хядлага үйлдэх, мансууруулах бодисын тэвэрлэлт, худалдаа хийх, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдах зэрэг хэдэн арван гэмт хэрэг үйлдээд байгаа юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш