Интернетийн компаниудаас түүхэнд хамгийн их хэмжээний хувьцаа гаргасан Фэйсбүүкийн хувьцааны ханшны уналт үргэлжилсээр байна. Тодруулбал хувьцаа гаргаснаас хойших арилжаа хийгдсэн 12 өдрийн 8-д нь ханш унасан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрөгч даваа гаригт гэхэд л нэгж хувьцаа 26 доллараар үнэлэгдэж анхны ханшнаас 30%-иар буурав. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээсэн нийт алдагдлын хэмжээ 4.6 тэрбум долларт хүрээд байна. Bernstein судалгааны төвийн шинжээч Kirjner Фэйсбүүкийн хувьцааны ханшийг ирэх 12 сарын хугацаанд 25 доллар хүртлээ унана гэсэн төлөвийг гаргажээ.
Үүнээс гадна энэ оны эхний улирлын байдлаар Фэйсбүүкийн нийт ашгийн өсөлтийн хэмжээ сүүлийн 2 жилийн хугацаанд анх удаа буурсан байна. Өнгөрөгч 2011 онд улирал тутам ашгийн хэмжээ өсч оны эцсээр нийт ашгийн өсөлтийн үзүүлэлт 45%-д хүрч байсан бол 2012 оны 1-р улиралд 1.06 тэрбум доллар буюу өмнөх улирлын дүнгээс 6 хувийн бууралттай гарлаа. GreenCrest Capital компаний шинжээч Anupam Palit нар ашгийн энэхүү бууралтыг тооцоолж байснаас илүү хурдан болж байна гэжээ.
Мөн 2011 оны сүүлээс Фэйсбүүкт шинээр бүртгүүлэх хэрэглэгчдийн тоо буурч эхэлсэн юм. Мөн оны сүүлийн сард гэхэд л дөнгөж 45 сая хэрэглэгч шинээр элссэн нь 2009 оноос хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд судлаачид үүнийг түгшүүрийн харанга дэлдэж байгаатай адилтгаж байна. Ялангуяа Европ, Азид, тэр дундаа интернетийн томоохон зах зээл болох Энэтхэг, Япон, Солонгос улсуудад шинэ хэрэглэгчдийн тоо эрс буурч байгаа нь нийгмийн сүлжээний зах зээл ханаж байгаагийн илрэл ч байж магадгүй юм.
Тэгвэл хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх зэргийн шинжээчдийн нэг Фэйсбүүкийн ирээдүйг 5-8 жилээр хязгаарлагдана гэж үзэж байна. Ironfire Capital компаний шинжээч Eric Jackson Фэйсбүүкийг 8 жилийн дотор Yahoo-тай адил "үзэгдэхээ болино" хэмээн мэдэгдэв. Yahoo компани одоо ч ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ одоогоор нийт 13 мянган ажилчинтай байгаа нь 2000 оны үзүүлэлттэй харьцуулахад дөнгөж 10%-д хүрэхтэй үгүйтэй байгаа юм. Энэ нь тоон болон хийсвэр утгаараа тус компанийг "алга болсон"-той зүйрлэхэд хүргэнэ.
Eric Jackson технологийн зах зээлийг суурин интернет, нийгмийн сүлжээ, хөдөлгөөнт интернет гэсэн хөгжлийн үе шатуудад хувааж, тэдгээрийн аль нэгэнд давамгайлсан компани дараагийн шинэ үед, шинэ өрсөлдөөнд ялах боломжгүй гэж үзэж байна. Аль нэгэн үед амжилт олсон нь дараагийн үед мөн адил амжилттай байхын баталгаа биш юм. Суурин интернетийн үе шатанд Yahoo ноёрхож байсан бол нийгмийн сүлжээний үед Фэйсбүүк зах зээлийг тэргүүлж байна.
Фэйсбүүк технологийн дараагийн үе болох хөдөлгөөнт интернетийн шатанд амжилт олохыг хичээж олон төрлийн шинэ апликэшн гаргасаар байгаа билээ. Гэхдээ тэдний хувьд шинэ зах зээлд өрсөлдөхөд улам л хэцүү байх болно. Өнөөдөр Google нийгмийн сүлжээний зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийг оролдож байгаа боловч хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна. Үүнтэй төстэй ирээдүй Фэйсбүүкийг ч бас тойрон гарахгүй гэж Eric Jackson үзэж байгаа ажээ.