УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн тавьсан хүсэлтийг хэлэлцжээ. Тэрээр УИХ-ын дарга З.Энхболдыг МАН-ын гишүүд байхгүй үед явуулсан тул дахин томилох, Өвөрхангай аймгийн тойрогт нэр дэвшигчдийн асуудлыг шийдэх, таван тойрогт саналыг дахин гараар тоолох хэрэгтэй гэж хүссэн юм байна. Харин УИХ дахь АН -ын бүлгийн гишүүд эдгээр шаардлага нь хууль бус тул хүлээж авах боломжгүй гэжээ.
Харин шинэ Засгийн газар байгуулагдаж амжаагүй байх эгзэгтэй цаг үед Сү.Батболдын удирдсан Засгийн газар, түүний сайдууд олон хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа тул Х.Тэмүүжин, Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын гишүүд ахласан гурван ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байна.