Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Улсын Их дэлгүүрийн өмнөх зүлэг хамгаалсан хайснаас долоодугаар сарын 24-ний 22 цаг 30 минутын орчимд тайрсан калибртай буу олджээ. Тус цүнхийг сэтгүүлч Д.Энхээ санамсаргүй тохиолдлоор олсон аж. Тэрбээр цүнхийг гаднаас нь тэмтэрч үзэн онгойлготол хоёр гар утас, нэг тайрсан калибр, цамц, өмд байхыг мэдмэгцээ дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэнээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Хотын төвд халуун зэвсэг бүхий цүнх ямар ч эзэнгүй байж, гэмт хэргийн нөхцөлтэй холбогдсон байж болзошгүй байгаа юм. Хэргийг шалгаж байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Эх сурвалж: "Нийгмийн толь"