logo
С.Ням-Очир Лондонгийн олимпийн анхны медалийг эх орондоо авчирлаа

С.Ням-Очир Лондонгийн олимпийн анхны медалийг эх орондоо авчирлаа

2012/07/31
Эрэгтэйчүүдийн -73кг-ийн хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Ням-Очир Голландын бөх дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Декс Эльмонттой барилдлаа.

Татамид гарсан цагаас хойш манай бөх маш идэвхтэй сайн барилдаж өрсөлдөгчийг нь хоёр ч удаа шүүгч торгосон. Ийнхүү манай жүдоч юүко үнэлгээгээр ялснаар Лондонгийн олимпийн анхны хүрэл медалийг авчирлаа. С.Ням-Очирын хувьд учраагаасаа хоёр жилийн өмнөх даагаа нэхсэн гэж болно.

 2010 оны Японы дэлхийн аваргын хагас шигшээд энэ бөхтэй барилдаж байх үеэрээ тохойгоо мулталж, гэмтэл авснаар шүүгч Голландын тамирчинд шууд ялалт өгсөн. Ингэснээр манай тамирчин дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Японы бөх Ясухиро Аванотой барилдах ёстой байсан ч бэртэл нь хүнд учир дэвжээнд гарах боломжгүй хэмээн нүдэндээ нулимстай дэлхийн аваргыг орхиж байсан даа. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш