2015 он гэхэд АНУ болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн командлалыг тараахаар төлөвлөж буйгаа Пентагон нотоллоо. Энэ тухай АНУ-ын БХЯ-наас Конгрессын гишүүдэд танилцуулсан илтгэлд дурджээ. 108 хуудас бүхий баримт бичигт зааснаар, Америкийн тэнгисийн явган цэргийн корпус БНСУ болон БНАСАУ-ын хооронд орших хилийн дагуух оролцоогоо өргөжүүлнэ.
Солонгосын хойгт дайн гарсан тохиолдолд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийг удирдах эрхийг 2015 он гэхэд Сөүлд шилжүүлэхээр Вашингтон төлөвлөж байгаа тухай Конгресст тавьсан Азийн бүс нутаг дахь АНУ-ын цэргийн стратегийн тухай өөр илтгэлдээ Пентагоны тэргүүн Леон Панетта нотолсон байна.
Америкийн генералаар удирдуулсан АНУ болон БНСУ-ын зэвсэгт хүчний нэгдсэн командал 1950-1953 оны Солонгосын дайны үеэс оршин тогтнож байгаа билээ. Энэ командлал нь холбоотны цэргүүд хамтарсан ажиллагаа явуулахад командын бүтцийн үүрэг гүйцэтгэж байна.
Одоо Өмнөд Солонгос дахь АНУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо 28,5 мянга байгаа ажээ.
З.Амгалан
МОНЦАМЭ