logo
Татварын тайланг шуудангаар явуулна

Татварын тайланг шуудангаар явуулна

2012/07/31
Татварын ерөнхий газар, "Монгол Шуудан" төрийн өмчит ХК хамтран татварын үйлчилгээг шуудангаар явуулах ажлыг хийжээ.

Энэхүү ажлыг наймдугаар сарын 1-нд албан ёсоор эхлүүлэх юм байна. Ингэснээр цаашид татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс албан татварын бүхий л тайлангаа "Монгол Шуудан" компанийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 400 гаруй салбарын аль нэгээр илгээх боломж бүрдэж байгаа ажээ.

Татвар төлөгч нь хоёр талын шуудангийн тариф нь хот, аймгийн дотор 3500 төгрөг, хот хооронд 5500 төгрөг төлөөд энэхүү үйлчилгээг ашиглах юм. Энэ нь татвар төлөгч татварын албанд биеэр хүрэлцэн ирж, цахимаар шивсэн тайлангаа баталгаажуулахаар дугаарлах хэрэггүй болж байна гэсэн үг юм байна.

Нөгөө талаар татварын тайлангаа шуудангийн үйлчилгээ ашиглан татварын албанд илгээж, татварын алба шуудангаар дамжуулан татвар төлөгчидтэй харилцах шинэ гарц нээгдэж байгаа тухай албаныхан онцолж байна.

Мөн татвараа шуудангаар илгээснээр цаг хэмнэх гэнэ. Учир нь шууданд хүлээн авсныг нотлох өдрийн тэмдгийн огноогоор тайланг хугацаандаа тушааснаар тооцох тул 10 минутын дотор ч тайлангаа тушаах боломжтой аж. Хэрэв хэрэглэгч хүсвэл татварын тайлан бүхий шуудангаа хүргэгдсэн эсэх тухай мэдээллийг мессэж болон и-мэйлээр авч болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш