logo
Зарим хуульчдыг авилгын хэргээр шалгаж байна гэв

Зарим хуульчдыг авилгын хэргээр шалгаж байна гэв

2012/07/31
Өнөөдөр Монгол Ньюсд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүд “АТГ-ын олон нийтийн зөвлөл нь манай улсад Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт ямар түвшинд байгааг шинжилсэн” тухайгаа мэдээлэл хийлээ. Дээрхи судалгаагаар манай улс авилгын түвшнээрээ дэлхийн улс орнуудаас 120-т жагсаж байгаа гэнэ. Мөн 2013 оныг "Авилгын эсрэг бүх нийтээрээ тэмцэх жил" болгон зарлахыг уриалж байгаагаа мэдэгдлээ.

Н.Энхбаярын хэрэг юу болсон бэ гэсэн сэтгүүлчийн асуултанд: “МАХН-ын дарга, МУ-ын гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой хэргийг илрүүлж дараагийн шатны байгууллагуудад шилжүүлсэн. Гэсэн ч дараагийн шатны байгууллага эл хэргийг удаашруулж байгаа нь авилгачид өөрийгөө хамгаалах бат бөх тор бий болгосоныг мөн авилгын торыг хуульчид бүрдүүлж байгааг харж болохоор байна” гэдгийг онцлон хэлж байсан юм.

Хурлын үеэр АТГ-ын ОНЗ-гийн дарга Д.Сүхбаатар “ Олон нийтийг хуульчдад итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх боломж олгох хэрэгтэй. Хэдхэн авилга авдаг түүнийг хөхүүлэн дэмждэг хуульчдаас болж бусад нь муу нэртэй байж болохгүй. Эдгээр авилга авдаг хуульчдыг шалгаж байгаа.Одоогоор нэрийг нь дурьдах боломжгүй” гэсэн нэмэлт мэдээлэл өгсөн.

Л.Тамир
Оллоо.мн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш