logo
Таван удаа хойшилсон Н.Энхбаярын шүүх хурал болно

Таван удаа хойшилсон Н.Энхбаярын шүүх хурал болно

2012/07/31

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Шүүх хурал өмнө нь таван удаа товлогдсон ч тухай бүртээ “өмгөөлөгч” шалтгаанаар хойшлогдож байсан.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-нд болсон хурлын үеэр Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсноор шүүх хурлыг 14 хоногоор сунгасан юм. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Сайнгэрэлийн хүүхдийн бие өвдсөн тул тэрбээр Гавьяат хуульч С.Нарангэрэлийг шинэ өмгөөлөгчөөрөө сонгосон юм.

Н.Энхбаярын хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар хуралд шүүгдэгчээр оролцоно. Мөн шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, С.Нарангэрэл нар ажиллана
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш