Баянхонгор аймагт ургийн гажигтай хүүхдүүд олноороо мэндлэх болжээ. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймаг нас баралтаараа тэргүүлж, эх, нярайн эндэгдлээр ч дээгүүрт яваа. Үүний дотор ургийн гаж хөгжил ихсээд эмч нар нэлээд ярьж байсан нь бас л нэгийг бодогдуулах дүр зураг юм. Хэлгүй, бөгснийнх нүх битүү алхаж явж чаддагүй гээд жилд 50 хүүхэд ургийн гажигтай хэмээн оношлогдож байна. Мөн төрөнгүүтээ хүн болохгүй нас барах тохиолдлууд ч буурахгүй байгаа юм.
Энэ бүхэн нь Баянхонгор аймагт ажиллаж байгаа уул уурхайн компаниудын буруу үйл ажиллагаанаас болж байгаа гэсэн мэдээллийг эмч нар өгч байна. Мөн энэ аймагт нинжа олон байдгийг үүнтэй холбож болох аж. Төрөлхийн гажигтай, хэлгүй, илүү хуруутай гээд элдэв гажигтай төрж байгаа хүүхдүүдээс гадна залуус эд хийж бүтээх насандаа тахир дутуу болж байгаа гэсэн хар мэдээг аймгийн иргэд өгч байна.
Тодруулж хэлбэл, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд ямар ч хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаж чадахгүй байгаагаас унаж бэртэх мөн хөл гаргүй болох гээд залуу насандаа хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдлууд өсч байгааг баримтттайгаар хэлж, салбар хариуцсан хүмүүст үг даймаар байгаа гэнэ. Уул уурхайгаас мөнгө олж иргэдийн ахуйн амьдрал дээрдэнэ гэхээсээ илүү иргэд амь нас эрүүл мэндээрээ нөхөгдөшгүй хохиролд унасаар байгаа дүр зураг орон нутагт ганц Баянхонгор аймаг гэлтгүй харагдаж байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт “Эрүүл монгол хүүхэд” аяны мэдээллийн санг холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар монгол хүүхдүүдийг үзээд, тэр даруйд нь эмчлээд явсан гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ аян хөдөө орон нутагт огтхон ч мэдрэгдээгүй, хүүхдийнхээ хорхойтсон шүдийг ч үнэгүй янзлуулаагүй гэдгийг Баянхонгор аймгийн иргэд дуу нэгтэйгээр хэллээ. Эрүүл иргэдийг ирээдүйд өсгөж хүмүүжүүлэхийн тулд эхийн хэвлийд байгаа цагаас нь анхаарах хэрэгтэй биз ээ. Мөн уул уурхайн олборлолт хайгуулыг тусгайлсан орчинд хийж, агаарт элдэв хорт бодис түгээхгүй байх тал дээр онцгой их анхаарал хэрэгтэй байгаа нь Улаанбаатараас дутахгүй гажиг төрөлттэй байгаа Баянхонгор аймгийн жишээнээс харагдаж байна.

Ж.Насаа