logo
Японд нэг хэт халуунаас болж 16 хүн нас барж,  8 мянган хүн эмнэлэгт хэвтжээ

Японд нэг хэт халуунаас болж 16 хүн нас барж, 8 мянган хүн эмнэлэгт хэвтжээ

2012/08/01
Өнгөрсөн долоо хоногт Японд хэт халуунаас болж 16 хүн нас барж, 8 мянга гаруй нь эмнэлэгт хэвтсэн гэж өнөөдөр Японы Нийт үндэсний хэргийн яамны дэргэдэх Гал түймрээс хамгаалах газар мэдээллээ. Цаг уурыг судлагчдын мэдээлснээр японы олонхи нутагт халуун Цельсийн шаталбараар 30 хэмээс хэтэрч, заримд нь 35 хэм халуун болжээ. Харин Гумма,Киото,Хёго муж улсуудад халуун 37 хэмд хүрэв. Эмнэлэгт хэвтүүлсэн 163 хүний бие тааруухан байна. Тэд нэлээд удаан эмчилгээ хийлгэх юм. Халуунд нэрвэгдэгсдийн тэн хагас нь 65-аас дээш насны хүмүүс юм. Хижээл насны хүмүүс цахилгаан хэмнэж эсвэл ханиад хүрэхээс сэрэмжилж агааржуулагчийг ажиллуулахгүй байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв. 7-р сарын 9-өөс хойш Японд маш халуун хэвээр байна. Ойрын үед халуун намжихгүй. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш