Бусдын бичиг баримт ашиглан ХААН банкнаас 30 сая төгрөг залилсан, мөн хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг өчигдөр Нийслэлийн шүүхэд шүүсэн. Түүний өмгөөлөгчөөр УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшсэн өмгөөлөгч О.Баасанхүү ажиллаж байгаа билээ. Түүнээс шүүх хуралд оролцох, эсэхийг нь лавлахад “УИХ-ын гишүүний тангаргаа өргөвөл шүүх хуралд Д.Энхмандахыг өмгөөлж чадахгүй байх. Харин тангараг өргөхгүй бол өмгөөлнө” гэлээ.