Ёшихико Нода тэргүүтэй Японы Засгийн газар Сенкаку арлуудын хэсгийг 2 тэрбум иен буюу 25 сая орчим доллароор худалдан авах саналыг уг арлыг эзэмшигчид албан ёсоор тавьжээ. Энэ бүлэг арал нь Япон болон Хятадын маргаантай нутаг дэвсгэр юм. Хятадууд уг арлыг Дяоюйдао гэж нэрлэдэг байна.
Харин Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, тус улсын Засгийн газрын тавьсан саналыг арлыг эзэмшигч сонирхоогүй байна. Учир нь тэрбээр арлыг худалдах талаар Японы нийслэл Токио хотын захирагч Синтаро Ишихаратай хэдийнэ хэлэлцээ хийгээд эхэлжээ. Өнгөрсөн сарын хугацаанд Нодагийн Засгийн газар арлыг эзэмшигчтэй хэлэлцээ хийхийг хэд хэдэн удаа оролдсон боловч тухай бүрд татгалзсан хариу авсан байна.
Токиогийн эрх баригчид арлыг худалдан авахаар төлөвлөж байгаагаа бүр өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур мэдэгдсэн юм.
Одоогийн байдлаар Сенкакугийн таван арлын нэгийг нь Японы Засгийн газар эзэмшдэг байна. Харин дөрвөн арал нь хувийн эзэмшигчдийн мэдэлд байдаг ажээ. Япон улс ХIX зууны эцсээр буюу эзэнт хааны Хятадтай хийсэн дайнд ялсныхаа дараа уг арлыг хууль бусаар эзлэн авсан гэж Бээжингийн эрх баригчид үздэг байна. Япон болон Тайвань улс 1895 онд Хятадын халдан түрэмгийлэгчдийг бут цохисны дараа эдгээр арлыг хамтран эзэмших гэрээ байгуулж байжээ. Дэлхийн II дайны дараа уг бүлэг арал Японы хамгийн өмнөд муж болох Окинава арлын хамт Америкийн эзэмшилд орсон байна. Харин 1972 онд АНУ арлуудыг Токиогийн мэдэлд шилжүүлэн өгчээ. Сенкаку аралд байгалийн хийн нөөц илэрсний дараа Хятад улс уг арлыг эргүүлэн өгөхийг шаардаж эхэлжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ