logo
Хуримын өмнөх өдөр  /Онигоо/

Хуримын өмнөх өдөр /Онигоо/

2012/08/01

Хуримын өмнөх өдөр  

Хуримаа хийх гэж байгаа залуугийн аав нь:
-Чи энэ өдрийг насан туршдаа амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдөр гэж дурсаж явах болно гэдэгт итгэлтэй байна. Чамд баяр хүргэе.
-Yгүй аав аа, хурим маргааш ш дээ.
 -Би мэдэж байна аа, тийм болохоор л... 

- - -

 Бурхан шүүсээ харж байгаа  

 Хийдийн банди нар Бурхны хишиг манж зооглохоор орж ирэв. Урт ширээний эхэнд шүүс зэхсэн байх агаад дэргэд нь “Шүүснээс бага ид. Бурхан харж байгаа шүү” гэсэн бичиг, харин ширээний адагт байх тавагтай боовны дэргэд “Бурхан шүүсээ харж байгаа тул энэ боовноос хэдийг ч идсэн болно” гэсэн бичиг тавьсан байна гэнэ.  

- - -

Дугаар 286

Шоронгийн харгалзагч нөгөөдөө:
-Дугаар 286 өчигдөр шөнө оргочихож.
-За ашгүй, ашгүй. Новш чинь шөнөжин юм хуурайдаад унтуулдаггүй байсан юм.

- - -

 Гуравхан л юм  

Эхнэр нөхрөө дэлгүүр явуулж байна.
-Гуравхан л юм авна шүү. Цөцгий, масло, сүү! Мартчихгүй биз дээ, гурван л юм шүү!
-Мартахгүй ээ. Гурван юм гэсэн, гээд нөхөр гарч одов. Төдөлгүй нөхөр ууттай юм барьсаар орж ирнэ. Торноосоо шүдний оо, сойз гаргаад тавьтал эхнэр:
-Тогтооход тийм хэцүү байна уу, хүн хэлээд байхад. Нөгөө "саван" нь хаа байна?

- - -

 Яагаав 2 халбага,3 сэрээ  

Айлд зочид ирээд буцсаны дараа эхнэр нь нөхөртөө үглэнэ. Эхнэр:
-Манай Монголчууд бүгд хулгайч гэдэг үнэн шүү! Хэд хэдэн халбага, сэрээ аваад арилсан байна. Нөхөр:
-Ямар халбага, сэрээ вэ? Эхнэр:
-Яагаав чиний Улаанбаатар зочид буудлаас авчирсан 2 халбага, миний Баянгол ресторанаас авчирсан 3 сэрээ! 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш