Ливийн түлхэгдэн унасан удирдагч Муамар Каддафийн хүү Сейф аль-Ислам өөрийг нь эх оронд нь бус Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд /ОУЭШ/ шүүхийг хүсч байна. Энэ тухай түүний өмгөөлөгч мэдэгджээ.
Хэрвээ түүнийг Ливид шүүвэл шүүх үйл явц нь шүүх хурал бус харин аллага болох болно гэж тэрбээр өмгөөлөгчдөө мэдэгдсэн байна. Мөн Ливийн шинэ эрх баригчид Сейф аль-Исламын хэргийг шударга шүүнэ гэдэгт баталгаа өгч чадахгүй гэж түүний өмгөөлөгч үзэж байгаа ажээ. "Би үхлээс айхгүй байна, гэхдээ та нар ийм шүүх ажиллагаа явуулсны дараа намайг цаазаар авбал, та нар үүнийгээ аллага гэж нэрлэх ёстой" гэж Сейф аль-Ислам мэдэгджээ. Ливийн баруун нутагт оршдог Зинтан хотын шоронд хоригдож буй түүний хэлсэн үгийг өмгөөлөгч нь дамжуулсан байна.
Сейф аль-Ислам Каддафийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ливиэс зугтан гарах гэж байхад нь Зинтан хотын босогчид баривчилсан юм. Тэд түүнийг төрөлх хотдоо хорьсон бөгөөд Триполид шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. Зургадугаар сард ОУЭШ-ийн төлөөлөгчид Сейф-аль-Исламтай уулзахаар Зинтан хотод ирсэн юм. Тэд Каддафийн хүүтэй уулзах үеэрээ Гаагын шүүхэд шилжүүлэх тухай түүнээс бичгээр мэдэгдэл авахыг оролдсон боловч чадаагүй байна. Харин ОУЭШ-ийн төлөөлөгчдийг Ливийн үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахыг оролдсон хэрэгт буруутган баривчилсан билээ. Тэднийг 26 өдрийн турш саатуулан хорьсны эцэст долдугаар сарын эхээр сулласан.
Ливийн эрх баригчид Сейф аль-Исламыг авлига болон цэргийн гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Харин шүүх ажиллагааг Гаагад явуулахын тулд Сейф аль-Исламыг шилжүүлэн авахыг оролдож байгаа ОУЭШ түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт үйлдсэн хэрэгт буруутгасан байна. Ливийн эрх баригчид Сейф аль-Исламыг шилжүүлэн өгөхийг хүссэн Гаагын шүүхийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ