Британийн хунтайж Уильямын гэргий, герцогин Кейт болон хунтайжийн дүү Харри нар "Жи кью" сэтгүүлийн хувилбараар дэлхийн "хамгийн сайхан хувцасладаг" хүмүүсээр тодорчээ. Энэ тухай дэлхийн олон оронд хэвлэгдэн гардаг уг сэтгүүлийг редакци мэдээлсэн байна. Кейт Миддлтоны хөрөг "Жи кью" сэтгүүлийн есдүгээр сарын дугаарыг чимэх гэнэ.
Загварын ертөнцийн шинжээчид Кембрижийн герцогин Кейтыг загварын чиг хандлагыг тодорхойлогч хэмээн хүлээн зөвшөөрчээ. Кейт хувцсаа гайхалтай тохируулж өмсдөг бөгөөд энгийн дэлгүүрүүдээс үнэтэй бус хувцас худалдан авдаг байна. Тэрбээр "Элис Темперли", "Александер Маккуин" брэндийн хувцас өмсөх дуртай ажээ.
Харин Кейтийн нөхөр хунтайж Уильям хамгийн дэгжин хувцасладаг эрчүүдийн жагсаалтад багтаагүй байна.
Дэлхийн хамгийн сайхан хувцасладаг бүсгүйчүүдийн жагсаалтын хоёрдугаарт Америкийн жүжигчин Жессика Честейн бичигджээ. Түүний дараа Германы жүжигчин Диана Крюгер, Хятадын дуучин, жүжигчин Фань Бин, Францын жүжигчин Лей Сейду, Америкийн фотомодель Элеттра Росселлини- Видеманн /жүжигчин Изабелла Росселлинигийн охин, кино од Ингрид Бергман болон найруулагч Роберто Росселлини нарын ач охин/ нар орсон байна.
Кейт Миддлтон хааны гэр бүлүүдээс дээрх жагсаалтад багтсан цорын ганц эмэгтэй биш юм. Түүнээс гадна Катарын эмирийн гэргий Моза бинт Насер, Данийн гүнж Мэри, Монакогийн ван II Альберын үеэл, Холливудын од Грейс Келлигийн ач охин болох Шарлотта Казираги нар оржээ.
Дэлхийн хамгийн сайхан хувцасладаг эрчүүдийн жагсаалтад хунтайж Харригийн дараа Америкийн хөлбөмбөгийн "Нью Ингленд пэтриотс" багийн тоглогч Том Брэйди хоёрдугаарт бичигдсэн бол гуравдугаарт Бразилийн шилдэг загвар өмсөгч Жизель Бюндхены нөхөр оржээ. Харин дөрөвдүгээрт, дуучин Бейонсегийн нөхөр, рэпчин Жей-Зи бичигдсэн байна.
Хамгийн дэгжин хувцасладаг хосуудаар Британийн жүжигчин Колин Ферт болон түүний эхнэр Ливия нар тодорчээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ