Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улсын мөрдөн байцаах газрын дэргэдэх Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 2 автомашин гардуулж өглөө. Уг арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цоодол болон албаны хүмүүс оролцсон юм.
Мөрдөн байцаах газрын алба хаагчид тус хоёр автомашиныг гардан авснаар модны хулгайчидтай тэмцэх, гэмт хэргийн гаралтыг буруулах, гэмт этгээд зугатах нөхцөл боломжийг хязгаарлах, гэмт үйлдлийн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой. Модны хулгайчид шөнийн цагаар гэмт хэрэг үйлддэг учраас тус техник хэрэгслүүдээр хөдөлгөөнт эргүүл гаргах боломж нээгдэж байна.
Энэ үеэр модны хулгайн зөрчлыг илрүүлсэн цагдаа албан хаагч нарыг шагнаж урамшуулах болсноо албаны хүмүүс мэдэгдсэн юм. Модны хулгайн 5 машин илрүүлсэн тохиолдолд 1 сая төгрөгийн шагнал, урамшуулал өгөхөөр болжээ.
Улмаар Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн тухай хангалттай, хөдлөшгүй нотлох баримттай эрэн сурвалжлах чиглэлийн нэвтрүүлэг хийсэн, мэдээ материал цуглуулан нийтлэл гаргасан хэвлэл мэдээлийн байгууллага болон сэтгүүлчдийг 25 сая төгрөгийн сантай урамшуулал зарласнаа ч мэдээлэв.
Д.Нэргүй
МОНЦАМЭ